Монгол

Монгол хэл дээрх NBS2GO



Библи судлалыг эхлүүлэхүй

Өнө мөнхийн нөлөөллийг бий болгохын тулд Бурхан таны мөн чанар, амьдарч буй газар, ажил, эсвэл нийгмийн хүрээллийг ашиглахыг хүсдэг гэж бид итгэдэг. Дараах алхмуудаар эхэлье:

1. ЗАЛБИРАЛ

… бүгд залбирал ба харилцаагаар эхэлдэг.

ЗАЛБИРАЛ
● Библи судлалын бүлгийг эхлэхэд тань туслах найзынхаа төлөө залбираарай.
● Хамтдаа тогтмол залбир. Бурханы төлөвлөгөө болон удирдамжийг асуу.
● Орон нутагтаа алхмын залбирал хий. Бурханы ерөөл болон хамгаалалтыг хүсэн залбир.
● Хүмүүсийн төлөө залбирахдаа нэрээр нь дуудаж залбир. Тэдэнтэй уулзах, тэднийг халамжлах, тэдэнд үйлчлэх боломжийн төлөө Бурханаас гуйн залбир. Нээлттэй зүрх сэтгэл болон харилцааг босгон байгуулах үйлдэл хий.
● Тэд Библи судлах хүсэл сонирхолтой байхын төлөө залбир.

ХАРИЛЦАА
● Таны ойролцоо амьдардаг, ажилладаг, эсвэл нийгмийн хүрээлэлд тань багтдаг хүмүүстэй уулзаарай. Тэдэнд нөхөрсөг хандаж, тэднийг урамшуул.
● Харилцан яриаг эхлүүл – зөв асуулт тавьж, сайн сонсогч бай.
● Хамт цай, кофе уух эсвэл хооллох зэргээр цагийг хамтдаа өнгөрөө.
● Хайрлах, өгөх, үйлчлэх боломжуудыг эрэлхийл.

2. ХОЛБОГД

… Оролцох сонирхолтой хүмүүсийг ол.

ЦУГЛАРАЛТЫГ ТӨЛӨВЛӨ
● Өдөр, цаг, газраа сонго.
● Оролцуулахыг хүсэж буй хүмүүсийн жагсаалт гарга.
● Залбираад тэднийг уриарай.
● Хэрэв боломжтой бол амын зугаа гаргах бага сага зүйл бэлтгээрэй.
● Цугласан хүмүүстэй харилцан яриа өрнүүлэх асуултын жагсаалт эсвэл “танилцуулах” төлөвлөгөө гарга.

ЦУГЛАРАЛТЫН УДИРДАМЖ
● Боломжтой бол кофе, цай, эсвэл амын зугаа гаргах идэх зүйл бэлтгэ.
● Угтаж ав, өөрийгөө танилцуулж мөн бусдад өөр хоорондоо танилцах боломж олго (асуулт эсвэл тоглоом ашигла).
● Цаг дуусах үед дараах зүйлтэй утга дүйх зүйлийг хэлээрэй: “Бид цагийг сайхан өнгөрөөлөө. Хамтдаа Библи судалж, бичвэр дэх үнэн хувь хүний маань амьдралд ямар хамааралтайг олж нээдэг аюулгүй, бие биеэ урамшуулсан орчин бүрдүүлэхийг би зорьж байна. Хэрэв та сонирхож байгаа бол надад хэлээрэй.”

3. УДИРДАХ

… одоо эхлээрэй.

● Сургалтын хөтчийг татаж аваад, хүн тус бүрд зориулан хэвэл.
● Сургалтын хөтчөөр санал болгосон Бичээсийн дөрвөн алхмын нэгийг сонгоорой.
● Оролцогчдод өдөр бүрийн асуултуудын хариултаа бичих жижиг тэмдэглэлийн дэвтэртэй хэрэгтэй.

Монгол хэл дээрх Библи судлал

ГЭРЭЛ (Mongolian – Light)

ГЭРЭЛ: Яст мэлхийн амьдрал усанд бий. Хиймэл гэрэлд төөрөгдөн амьдрах орчноосоо холдвол тэд үхэх нь гарцаагүй. “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм… амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) гэж Есүс тунхаглажээ. Есүсийн амьдрал, харилцаа, гайхамшиг болон мэдээнд төвлөрсөн судлалыг гүнзгий судлаарай.

~Study Guide~: ~View~ | ~Download~
~Leader Guide~: ~View~ | ~Download~
Үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног